Бид цахим хуудасныхаа анхны блогоор палеонтологич Викториа Арборын тэмдэглэлийг толилуулж байна. Тэрээр Онтариогын Хааны Музей болон Торонтогийн Их Сургууль дахь Эваний Лабраторид Канадын Байгалийн Ухаан болон Инженерын Судалгааны Төв нэрэмжит (КБУИСТ) докторын дараахь сургалтад судалгаа хийж байгаа.
Говийн Гурван Тэмээ Амралтын газар, Монгол Улс. Зургийг: Викториа Арбо
(This is the Mongolian translation of our recent post From prairie to Gobi in search of dinosaurs . Translation by ISMD volunteer Otgonbayar Ochirbat.) (Англи-Монгол орчуулгыг О.Отгонбаяр)
Миний бие 10 гаран жилийн өмнө Албертагын Их Сургуульд докторын оюутан байх цагаасаа эрт галавын үед Монголын газар нутгаар тэнүүчлэн амьдарч байсан динозаврууд болон тэднийг хүрээлж байсан орчны талаар сонирхон судалдаг байлаа. Миний судалгааны гол ажил нь өргөслөг ясаар хуягласан сүүлнийхээ угт лантуу шиг ястай анкилозаврид төрлийн динозаврууд байлаа. Энэ төрлийн динозаврын олдвор маш ховор байдаг ба хамгийн их олдоц ихтэй хоёр газрын нэг нь Канадын Алберта муж нөгөө нь Монгол орон билээ. Би докторын дипломын ажлаараа Алберта муж болон Монгол орноос олддог анкулозавридуудын хоорондын ялгаатай болон төсөөтэй байдлуудыг харьцуулан судалсан бөгөөд Монголын динозаврыг судлах ажил одоо ч миний судалгааны ажлуудын чухал хэсэгт багтдаг юм.
Пинакозавр нь Анкилозаврын төрлийн аварга том биетэй ясан хуягтай өвсөн тэжээлтэн үлэг гүрвэл бѳгѳѳд Монголын говьд 80 сая жилийн тэртээ амьдарч байсан.
Би анх 2007 онд Мастерын оюутан байхдаа Номадик Экспидишнз компаниас зохион байгуулсан Говийн динозаврууд нэртэй экспедицэд гар бие оролцох боломж олдсонд их баяртай байдаг. Ийнхүү би хоёрхон долоо хоногт Монголын палеонтологийн талаар ерөнхий мэдлэгтэй болж билээ. Монголд хийсэн аялал маань Улаанбаатар хотын Байгалийн Түүхийн Музейн нэн алдартай ховор үлэг гүрвэлийн цуглуулагуудыг сонирхон үзсэнээс эхэллээ. Тэдгээр гайхамшигт олдворуудын дотор өндгөө дарж буй Овирапторозавр, аварга савруут болох одоог хүртэл бүрэн судлагдаагүй байгаа Дейнохейрус, зодолдож байхдаа үхэж чулуужсан хоёр үлэг гүрвэл, маш сайн хадгалагдан үлдсэн Цагантэгиа нэртэй анкилозаврын толгой, түүний хуяг болон лантуун сүүл зэрэг багтана.
Монгол хоёр бөхтэй тэмээ бидний аяллын замд түгээмэл таарав. Зургийг: Викториа Арбор
Монголын тал нутаг Канадын Алберта, Скачван, Алберта мужаар дамнан сунасан цэцэгт тал нутгийг санагдуулам. Гэхдээ Монголын тал нутагт Канадад байдаг шиг буудай хадгалах агуулах, рапс цэцэг, сайлын үнээнүүд байдагүй. Харин таван хошуу мал нь тааваараа бэлчсэн танан цагаан гэр нь ногоорон халиурах талаа чимэн байдаг билээ.
Өндгөө дарж буй Нэмэгтоманиаг ухаж гаргаж буй Говын динозаврууд экспедицийн баг. Зургийг: Викториа Арбор
Аялал яваандаа халиуран ногоорох талаас Говь нутаг луу орлоо. Бид тэнд Нэмэгт уулын ойролцоох эртний үлэг гүрвэлийн олдворуудыг агуулдаг Нэмэгт болон Баруунгоёот гэж нэрлэгдсэн элсэн чулууны үе давхаргаар хайгуул хийж явлаа. Энэ экспедицийн үед миний ажлын найз Италийн Бологнагын Их Сургуулиас ирсэн Фредрико Фанти гайхамшигтай нээлт хийсэн юм. Энэ нь өндгөө дарж буй Овирапторозавр бөгөөд үүнийг 2012 онд Нэмэгтомаиа (Нэмэгтийн сайн ээж гэсэн утгатай) гэж нэрлэн анх хэвлэгдсэн билээ. Энэ хэвлэлийг энд дарж англи хэл дээр уншиж болно free to read and download at PLOS ONE. Энэ олдвор нь манай экспедицийн онцлох зүйл боловч бид гадрозавр, теропод, анкилозавр, гүрвэлүүд, болон бусад олон жижиг хөхтнүүдийн олдворууд олов. Бид өсвөр насны анкилозаврын (Пинакозавр) ясаар дүүрсэн хурдас чулуулагийг бас олов.
Экспедицийн ахлах Албертагын Их Сургуулийн профессор Фил Курри хулгайн цуглуулагчдын гарт сүйдсэн Трабозаврийн толгойн ясны үлдэгдлийг тайлбарлаж буй нь. Зургийг: Викториа Арбор
Монголоос олддог үлэг гүрвэлүүдийн талаархи сонирхолтой судалгааны асуултууд маш их байдгаараа онцлог. Би анх Монголд 2007 онд очоод үлэг гүрвэлийн олдворуудыг хулгайгаар зөөх, хууль бусаар цуглуулах, эвдлэн сүйтгэх гэж юу байдгыг анх удаа л харсан юм. Тийм болохоор би бага ч гэсэн Монголын Динзавр Судлалын Хүрээлэнгийн ажилд туслахыг хичээдэг ба бусдыг ч бас туслаарай гэж уриалах байна. Монголчууд өөрсдийн гайхамшигт байгалийн өвийг илүү мэддэг болж түүнээс гадна дотооддоо бэлтгэгдсэн олон сайн палеонтологичидтой болох цаг нь болсон гэж боддог.
Викториа Арбор нь Канадын Байгалийн Ухаан болон Инженерын Судалгааны Төвийн нэрэмжит (КБУИСТ) докторын дараахь сургалтын судлаач бѳгѳѳд динозаврын биологийн газарзүй болон амьтдын биеэ хамгаалах зан тѳрхийн эволюцийг судладаг. Мѳн динозавр болон палеонтологийн талаар pseudoplocephalus.com блог бичдэг.
Зураг дээр: Викториа болон Говиос олдсон толгойн яснаас бусад биеийн хэсэг нь маш сайн хадгалалттай хуягт динозавр болох анкилозавр (Сайханиа хулсаненсис хэмээх сайн хадгалалттай Гобийн анкилозаврын толгойг орлуулан тавьсан байна) Монголын Байгалийн Түүхийн Музей дээр. Зургийг Викториа Арбор.
Leave a Comment
Posted: March 6, 2017 by Bolortsetseg Minjin
Хойд Америкын тал нутгаас Монголын говийн динозаврын эрэлд гарсан миний тэмдэглэл
Бид цахим хуудасныхаа анхны блогоор палеонтологич Викториа Арборын тэмдэглэлийг толилуулж байна. Тэрээр Онтариогын Хааны Музей болон Торонтогийн Их Сургууль дахь Эваний Лабраторид Канадын Байгалийн Ухаан болон Инженерын Судалгааны Төв нэрэмжит (КБУИСТ) докторын дараахь сургалтад судалгаа хийж байгаа.
(This is the Mongolian translation of our recent post From prairie to Gobi in search of dinosaurs. Translation by ISMD volunteer Otgonbayar Ochirbat.) (Англи-Монгол орчуулгыг О.Отгонбаяр)
Миний бие 10 гаран жилийн өмнө Албертагын Их Сургуульд докторын оюутан байх цагаасаа эрт галавын үед Монголын газар нутгаар тэнүүчлэн амьдарч байсан динозаврууд болон тэднийг хүрээлж байсан орчны талаар сонирхон судалдаг байлаа. Миний судалгааны гол ажил нь өргөслөг ясаар хуягласан сүүлнийхээ угт лантуу шиг ястай анкилозаврид төрлийн динозаврууд байлаа. Энэ төрлийн динозаврын олдвор маш ховор байдаг ба хамгийн их олдоц ихтэй хоёр газрын нэг нь Канадын Алберта муж нөгөө нь Монгол орон билээ. Би докторын дипломын ажлаараа Алберта муж болон Монгол орноос олддог анкулозавридуудын хоорондын ялгаатай болон төсөөтэй байдлуудыг харьцуулан судалсан бөгөөд Монголын динозаврыг судлах ажил одоо ч миний судалгааны ажлуудын чухал хэсэгт багтдаг юм.
Би анх 2007 онд Мастерын оюутан байхдаа Номадик Экспидишнз компаниас зохион байгуулсан Говийн динозаврууд нэртэй экспедицэд гар бие оролцох боломж олдсонд их баяртай байдаг. Ийнхүү би хоёрхон долоо хоногт Монголын палеонтологийн талаар ерөнхий мэдлэгтэй болж билээ. Монголд хийсэн аялал маань Улаанбаатар хотын Байгалийн Түүхийн Музейн нэн алдартай ховор үлэг гүрвэлийн цуглуулагуудыг сонирхон үзсэнээс эхэллээ. Тэдгээр гайхамшигт олдворуудын дотор өндгөө дарж буй Овирапторозавр, аварга савруут болох одоог хүртэл бүрэн судлагдаагүй байгаа Дейнохейрус, зодолдож байхдаа үхэж чулуужсан хоёр үлэг гүрвэл, маш сайн хадгалагдан үлдсэн Цагантэгиа нэртэй анкилозаврын толгой, түүний хуяг болон лантуун сүүл зэрэг багтана.
Монголын тал нутаг Канадын Алберта, Скачван, Алберта мужаар дамнан сунасан цэцэгт тал нутгийг санагдуулам. Гэхдээ Монголын тал нутагт Канадад байдаг шиг буудай хадгалах агуулах, рапс цэцэг, сайлын үнээнүүд байдагүй. Харин таван хошуу мал нь тааваараа бэлчсэн танан цагаан гэр нь ногоорон халиурах талаа чимэн байдаг билээ.
Аялал яваандаа халиуран ногоорох талаас Говь нутаг луу орлоо. Бид тэнд Нэмэгт уулын ойролцоох эртний үлэг гүрвэлийн олдворуудыг агуулдаг Нэмэгт болон Баруунгоёот гэж нэрлэгдсэн элсэн чулууны үе давхаргаар хайгуул хийж явлаа. Энэ экспедицийн үед миний ажлын найз Италийн Бологнагын Их Сургуулиас ирсэн Фредрико Фанти гайхамшигтай нээлт хийсэн юм. Энэ нь өндгөө дарж буй Овирапторозавр бөгөөд үүнийг 2012 онд Нэмэгтомаиа (Нэмэгтийн сайн ээж гэсэн утгатай) гэж нэрлэн анх хэвлэгдсэн билээ. Энэ хэвлэлийг энд дарж англи хэл дээр уншиж болно free to read and download at PLOS ONE. Энэ олдвор нь манай экспедицийн онцлох зүйл боловч бид гадрозавр, теропод, анкилозавр, гүрвэлүүд, болон бусад олон жижиг хөхтнүүдийн олдворууд олов. Бид өсвөр насны анкилозаврын (Пинакозавр) ясаар дүүрсэн хурдас чулуулагийг бас олов.
Монголоос олддог үлэг гүрвэлүүдийн талаархи сонирхолтой судалгааны асуултууд маш их байдгаараа онцлог. Би анх Монголд 2007 онд очоод үлэг гүрвэлийн олдворуудыг хулгайгаар зөөх, хууль бусаар цуглуулах, эвдлэн сүйтгэх гэж юу байдгыг анх удаа л харсан юм. Тийм болохоор би бага ч гэсэн Монголын Динзавр Судлалын Хүрээлэнгийн ажилд туслахыг хичээдэг ба бусдыг ч бас туслаарай гэж уриалах байна. Монголчууд өөрсдийн гайхамшигт байгалийн өвийг илүү мэддэг болж түүнээс гадна дотооддоо бэлтгэгдсэн олон сайн палеонтологичидтой болох цаг нь болсон гэж боддог.
Викториа Арбор нь Канадын Байгалийн Ухаан болон Инженерын Судалгааны Төвийн нэрэмжит (КБУИСТ) докторын дараахь сургалтын судлаач бѳгѳѳд динозаврын биологийн газарзүй болон амьтдын биеэ хамгаалах зан тѳрхийн эволюцийг судладаг. Мѳн динозавр болон палеонтологийн талаар pseudoplocephalus.com блог бичдэг.
Category: Blog Posts, Монгол Tags: Анкулозаврын, динозавр, динозаврын, Монгол, Монголын палеонтологийн, Монгоын Говы, палеонтологийн, Пинакозавр