ISMD President’s Statement on AMNH Fossils Collected by Roy Chapman Andrews

 

On September 28, 2015, ISMD president Bolortsetseg Minjin shared this statement with her followers on Facebook regarding the sensitive topic of Mongolian fossils in the possession of the AMNH. While the ISMD supports the immediate repatriation of all fossils illegally exported from Mongolia, those which were legally exported are a different, and much more complex, issue.

2015 оны 9 сарын 28-ны ѳдѳр МДСХ-ийн Ерѳнхийлѳгч М.Болорцэцэг Америкийн Байгалийн Түүхийн Музейд буй Монголын палеонтологийн олдвортой холбоотой мэдэгдлийг ѳѳрийн Нүүрномын хуудсан дээр тавьж байсан. МДСХ нь Монголоос хууль бусаар гарсан олдворуудыг буцаан эх орондоо аваачихыг дэмжин ажиллаж байгаа бѳгѳѳд хууль ёсоор гарсан олдворуудын хувьд шийдэгдэх шаардлагатай асуудлууд бий. (Монгол орчуулгыг энд уншина уу)

 

On September 2nd of 2015 a parliament member Oyungerel Tsedevdamba came to the American Museum of Natural History to discuss the repatriation of fossils collected by the Central Asiatic Expeditions (CAE) in 1922, 1923 and 1925 to Mongolia. I feel compelled to speak up in this important and complicated issue.

The first question is whether the American Museum of Natural History fulfilled its agreement with Mongolia signed in 1920s. In my opinion, both sides breached the agreement: Mongolia terminated the AMNH expeditions without proper explanation and the AMNH likely owes Mongolia many mammal fossils. These breaches have long been understood, and when Mongolia invited AMNH back in the early 1990’s, they signed a better agreement. Under the new agreement, ALL specimens collected by the AMNH since 1990 remain the property of Mongolia and must be returned. These newly found fossils have far exceeded the fossils collected by the CAE in numbers, quality, diversity, and scientific importance.

I wish that all Mongolian fossils, not just those in New York but those in Warsaw and Moscow too, went back to Mongolia. This would make them easier for Mongolian paleontologists to study. But I am a pragmatist, and I doubt the AMNH will ever return these fossils that are so central to their institutional identity. I am afraid that Oyungerel’s endeavor will not lead to the return of any fossils and will instead lead to the AMNH being vilified by the Mongolian public. Is there a way to avoid such an awful outcome?

I suggest we place people before fossils. Instead of focusing on fossils collected in the 1920’s, we should require that the AMNH train more Mongolian paleontologists and technicians if they want to continue working in our country. This is something they can do. Each year they educate 500,000 k-12 school children and train some of the brightest and most influential paleontologists in the world. You may ask, how many Mongolian paleontologists have been trained by the AMNH? The answer: only me. AMNH could do so much more and really help Mongolia before it is too late.

Mongolian paleontology is probably in the weakest position its been in during the last 50 years. Although the Mongolian public is far more aware of dinosaurs after the T. baatar case, the situation for the few Mongolian paleontologists is dire. First, dinosaurs have become yet another arena for politics. Instead of creating a new building to house Mongolian dinosaurs, the Mongolian People’s party was evicted from the property they claimed to make room for dinosaurs. This political victory was hollow because the building itself is in horrible shape, and is plagued by leaks and having no heat. Museum staff try hard, but they have essentially no opportunities for development and training. Currently there is not a single paleontologist in the museum! Why, because no one is focusing on training Mongolian paleontologists.

Although there are many papers on Mongolian fossils, the number of foreign scientists and student authors grows longer while the list of Mongolian paleontologists, if there are any, grows shorter. If something does not change, Mongolian paleontologist may join T. baatar on the path to extinction.

When the AMNH was kicked out of Mongolia in the 1920’s, Mongolia really lost. Instead of having Mongolian technicians and scientists trained by the AMNH, Mongolian paleontology went dormant for 30 years until scientists were eventually trained by Russia. If AMNH is kicked out again, who will train the next generation of Mongolian paleontologists? Obviously the AMNH has so much to lose too. They have invested 25 years in recent expeditions to Mongolia, and the last thing they want is to be kicked out twice and have their expeditions interrupted again. Please, let’s not have history repeat itself.

Mongolian paleontologist Bolortsetseg Minjin

 

 

MONGOLIAN VERSION:

МДСХ-ийн удирдлагаас Америкийн Байгалийн Түүхийн Музейн эрдэмтэн Рой Чапман Эндрюсийн цуглуулсан палеонтологийн олдвортой холбоотой гаргасан мэдэгдэл

2015 оны 9 сарын 2-ны ѳдѳр УИХ гишүүн Ц. Оюунгэрэл Нью Йорк хот дахь “Америкийн Байгалийн Түүхийн Музей” дээр хүрэлцэн ирж, Рой Чапман Эндрюсийн удирдсан шинжлэх ухааны экспедицийн 1922, 1923 болон 1925 онуудад Монголоос цуглуулан судалсан динозавруудыг Монголд буцаан авах талаар ярилцлаа. Миний бие энэ асуудлын талаар байр сууриа нээлттэй илэрхийлэх хэрэгтэй гэж бодлоо.

Юуны ѳмнѳ асуух зүйл бол 1920иод оны үед “Америкийн Байгалийн Түүхийн Музей” Монголтой байгуулсан гэрээнийхээ заалтуудыг бүрэн биелүүлсэн үү гэдэгт байна. Миний үзэж байгаагаар аль аль тал нь үүрэг амлалтаа биелүүлээгүй. Үүнд: Монголын тал тус экспедицийг зогсоох болсон шалтгаанаа бүрэн тайлбарлаагүй гэтэл Америкийн тал Монголд ѳгѳх ёстой байсан хѳхтѳн амьтдын олдворуудыг одоо болтол ѳгѳѳгүй байгаа. Хоёр тал энэ гэрээний эдгээр асуудлуудыг нилээд сайн мэдэж байсан ч 1990 оны эхээр Монголын тал тус музейн эрдэмтдийг нутагтаа хүрэлцэн ирж ажиллахыг урьсан. Тэр үед ѳмнѳх гэрээгээ бодвол арай дээр болзолтойгоор шинэ гэрээ хийсэн бѳгѳѳд энэ хамтын ажиллагаа одоог хүртэл үргэлжиж байгаа. Шинээр хийсэн энэ гэрээгээр бол 1990 оноос хойш цуглуулсан олдворууд нь Монгол улсын ѳмч бѳгѳѳд судлагдсаныхаа дараа заавал буцах ёстой гэсэн заалтыг оруулсан байдаг. 1990 оноос хойш цуглуулагдсан олдворууд нь ѳмнѳх олдворуудыг бодвол тоо ширхэгийн хувьд олон, хадгалалтын чанар маш сайн, шинжлэх ухааны хувьд ач холбогдол ѳндѳртэй.

Хэрэв болдогсон бол зѳвхѳн Нью Йоркоор зогсохгүй Москва, Варшав гээд дэлхийн улс орноор тархан байгаа Монголынхоо бүх олдворуудыг Монголдоо буцааж аваачмаар байна. Тэгвэл Монголын маань палеонтологчид, судлаачдад судалгаа хийхэд хичнээн амар байх билээ. Гэхдээ би прагматизм үзэлтэй бѳгѳѳд “Америкийн Байгалийн Түүхийн Музей” ѳѳрийн нүүр царай болсон Эндрюсийн цуглуулсан олдворуудыг буцаан ѳгнѳ гэдэгт эргэлзэж байна. Тиймээс Ц.Оюунгэрэл гишүүний олдворууд буцаах чармайлт талаар болоход Монголын олон нийт тус музейд хэт дүргүйцлээ илэрхийлэх болно. Аль аль талдаа үр дүн муутай энэ байдлаас яаж зайлсхийх вэ?

Миний хувьд хэлэхэд олдвороосоо түрүүн хүмүүсээ тэргүүнд тавих хэрэгтэй гэж хэлмээр байна. 1920иод оны олдворуудад анхаарал тавьж байхын оронд хэрэв энэ музей Монголд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй л байгаа бол палеонтологийн чиглэлийн мэргэжилтэнгүүдийг маань бэлдэж ѳгѳхийг шаардах хэрэгтэй. Үүнийг бол тэд хийж чадна. Тус музей нь жилд 500 000 ерѳнхий боловсролын сургуулийн насны хүүхдүүдэд танин мэдэхүйн боловсрол олгодог ба олон улсын хэмжээнд үнэлэгдэх, нѳлѳѳ бүхий, чадвартай палеонтологчидыг байнга бэлтгэдэг. Энэ музей ер нь Монголын палеонтологчдыг бэлдэж байсан юм болов уу гэж бодож байж магадгүй. Харамсалтай нь 1990 оноос хойш 25 жилийн хугацаанд ганцхан хүн бэлдсэн тэр нь би. “Америкийн Байгалийн Түүхийн Музей” үүнээс илүү зүйлийг Монголд хийж ѳгч чадна. Цаг нь оройтохоос ѳмнѳ Монголд мэргэжилтэн бэлдэхэд туслах нь чухал байна.

Монголын палеонтологийн хѳгжлийн байдал сүүлийн 50 жилийн хугацаанд сулрах байдал руугаа одоо орж байна. Хэдийгээр Т.Батаарын асуудал олон нийтэд динозаврын талаар мэдээлэл ѳгсѳн ч Монголын цѳѳхѳн хэдэн палеонтологчидын нѳхцѳл байдал хэцүүхэн хэвээрээ.

Юуны ѳмнѳ, динозаврын асуудлыг улс тѳрийн асуудал болгож байна. Шинээр музей барьж динозавруудаа байрлуулахын оронд МАХН –ын хамааралтай гэсэн байрыг шүүхээр албадан авч динозавруудыг байрлуулсан. Энэ нь хоосон ялалт болсон. Лениний музейн барилга нь шаардлага хангахгүй, халаалга байхгүй, дусаал гоожсон, хэцүү байдалтай болсон байр. Шинээр байгуулагдсан динозаврын музейн ажилчид чадлаараа зүтгээд л байдаг тэдэнд хѳгжих боломж, бололцоо байдаггүй. Одоогоор гэхэд тус музейд мэргэжлийн палеонтологич байхгүй! Яагаад, яагаад гэвэл Монголын палеонтологчидийг бэлдэх тал дээр хэн ч анхаарлаа хандуулахгүй байна.

Хэдийгээр Монголын олдворуудын талаар шинжлэх ухааны бүтээлүүд олноороо хэвлэгдэж байгаа ч гэсэн манай олдворууд дээр ажиллаж байгаа гадны эрдэмтэд, оюутнуудын тоо улам л нэмэгдээд байдаг гэтэл Монголын палеонтологчидын тоо багасаж байна. Одоо энэ байдал ѳѳрчлѳгдѳхгүй яваад байвал палеонтологчид бид ѳѳрсдѳѳ Т.Батаар шигээ мѳхѳх нь байна шүү.

1920иод оны үед “Америкийн Байгалийн Түүхийн Музей” Монголоос хѳѳгдѳж гарсан нь Монголд хохиролтой зүйл болсон. Учир нь Монгол ѳѳрсдийн палеонтологчид, мэргэжлийн ажилтан нараа бэлдүүлээд авахын оронд 30 гаран жил энэ салбараа идэвхгүй явуулж байгаад, Оросын тусламжтайгаар анхны мэргэжлийн палеонтологчид бэлтгэгдэх боломж гарсан. Хэрэв Америкийн музейн экпедиц дахин хѳѳгдѳж гарах болбол хэнээр ирээдүйн палеонтологчидоо бэлдүүлэх үү. Мэдээж энэ музейн хувьд нилээд зүйл бас алдана. 25 жилийн хугацаанд тасралтгүй ажиллаад ахиад 2 дахиа хѳѳгдѳж гарах болно. Тэгэхээр аль аль талдаа түүхийг ахин давтахгүй байхыг хүсмээр байна.

Палеонтологич Минжингийн Болорцэцэг

One Comment on “ISMD President’s Statement on AMNH Fossils Collected by Roy Chapman Andrews

  1. I appreciate the reasoned and thoughtful comments of Mongolian paleontologist Bolortsetseg Minjin, It is my hope that the American Museum of Natural History can continue to work with and support paleontology in Mongolia, and I applaud the work that Bolortsetseg Minjin is doing to educate the people of Mongolia, and especially the children, about the wonderful fossils of the Gobi desert.

    It was 60 years ago that I first read about dinosaur discoveries in Mongolia as a child, and that inspired a life long interest in science and nature.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *